Б.ОД
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоох шийдвэр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ дэглэм нь Эрдэнэт үйлдвэрийнхээс өөр юм байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэт үйлдвэрт тогтоож байсан онцгой дэглэм бол өмчлөл, хувьчлалтай холбоотой асуудал үүссэн учраас төр өөрийн мэдэлд авах үйл ажиллагааг зохион байгуулж байсан."Эрдэнэс Тавантолгой" компанид авч байгаа онцгой дэглэм Эрдэнэт үйлдвэрийнхээс тэс өөр. Тодруулбал, үндсэн зорилго нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотой. "Эрдэнэс Тавантолгой" компани сүүлийн жилүүдэд Засгийн газрын шийдвэрээр хэд хэдэн том төслийг санхүүжүүлж байгаа. Энэ хүрээнд офтек гэрээ буюу урьдчилсан нөхцөлөөр зарж, борлуулах зарим төслийг нүүрсний борлуулалтаар бартер хэлбэрээр санхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулж ирсэн. Офтек гэрээнүүдийг ирэх сардаа багтаан Засгийн газар холбогдох нууцын бичиг баримтаас гаргаж, олон нийтэд ил тод болгох үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл Бүрэн эрхт төлөөлөгч томилогдож очин уг компанийн үйл ажиллагаанд үнэлэлт өгнө, олон нийтийн дунд хардалт төрүүлээд буй нүүрсний хулгайг болон бусад зүйлийг шалгаж ил тод болгоно" гэв.
Эх сурвалж:www.polit.mn