Б.ОД
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гадаад валютын нөөцийн талаар мэдээлэл өгөв. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар суларсан байна
Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Ирэх хоёр жилд Монгол Улс хэд хэдэн гадаад бондын төлбөр төлнө. Гадаад валютын албан нөөц 2.6 тэрбум ам.доллар буюу импортын 3-4 сарын хэрэгцээг хангах хэмжээнд байна.2023 онд бондын төлбөрт нийтдээ 1.3 тэрбум ам.доллар хийхээр байгаа учир нөөц бүрдүүлэх шаардлага бий. Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал болон манай улсын нөхцөл байдлаас үзэхэд Монгол Улс олон улсын нээлттэй зах зээл дээрээс 10-аас доош хувийн хүүтэй бонд босгох боломжгүй гэж тооцож байгаа.Харин нүүрсний экспорт хэвийн үргэлжилж, төлөвлөсөн орлогоо олж чадвал дээрх төлбөрийг дарамт багатайгаар төлөх боломж бий" гэв.
Эх сурвалж:www.polit.mn