Т.САЙХАН
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр /10.24/ мэдээлэл хийлээ. Тэрбээр "УИХ-ын даргад төмөр замын тогтоолын төслийг өргөн барьсан. Монгол Улс ямар царигтай байхыг Засгийн газрын өргөн барьснаар УИХ шийдэх заалттай. Энэ хүрээнд тогтоолын төсөл өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна.
УИХ-ын тогтоолгүй хэрнээ Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл өргөн төмөр зам тавьсан. Энэ нь өнөөдөр мухар зам болчихоод асуудал үүсгээд байгаа юм. Уул уурхайн ордоос өргөн төмөр замаар бүтээгдэхүүн зөөхөд хил дээр очоод дахиад нарийн төмөр зам руу шилжүүлэх байгууламжийг 300-400 сая ам.доллар буюу 1.5 их наяд төгрөгөөр барих нөхцөл байдал бий болж байна. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед ийм их мөнгө Монгол Улсад байхгүй. Тиймээс уул уурхайн ордоос тухайн улс нь ямар царигтай байна, түүгээр төмөр замын цариг барих тогтоолын төслийг өргөн барьж байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn