С.САРУУЛ
Шүгэл үлээгчийн хууль шүүмжлэл дагуулаад байна. Тэгвэл шүүхээр урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэхээр хуульд заасан. Мөн шүгэл үлээгчийг яаж хамгаалалтад авах вэ гэдэг асуудал яригдана. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиар энэ асуудал зохицуулагдана. Улс дотроо нүүлгэн шилжүүлж болно. Шаардлагатай гэж үзвэл гадаад улс орон руу шүгэл үлээгчийг нүүлгэн шилжүүлэх замаар амь нас, аюулгүй байдал гэр бүлийнхнийг нь хамгаалалтад авах эрх зүйн орчныг бүрдүүлж өгч байгаа гэдгийг хууль санаачлагчид хэллээ.
Эх сурвалж: www.polit.mn