С.САРУУЛ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 12-нд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийхээр МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн онгоцоор зорчсон. Ингэхдээ Франкфурт руу шууд нислэгийн хуваарьтай байсан онгоц чиглэлээ өөрчилж Берлинд бууж, Ерөнхий сайд болон айлчлалын багийнхныг буулган Франкфурт ниссэн нь зорчигчдын эрх ашгийг зөрчсөн үйлдэл боллоо хэмээн иргэд цахим орчинд бухимдлаа илэрхийлээд байна.Тухайлбал зарим зорчигчдын зүгээс нислэгийн хуваарь өөрчлөгдсөн талаар урьдчилж мэдэгдээгүй, 30 хүнээс болж 300 хүний эрх ашгийг зөрсөн үйлдэл гарлаа зэргээр бухимдлаа илэрхийлсэн байна.
Тэгвэл Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэг өөрчлөгдсөн асуудалтай холбоотойгоор Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-аас мэдэгдэл гаргажээ. Хоёр талын байр суурийг хүргэж байна.
Эх сурвалж: www.polit.mn