С.САРУУЛ
ЭМДҮЗ-ийн тогтоолд хэвийн явцтай жирэмсний хяналтын багц болон эрсдэлтэй жирэмсний хяналтын багц, жирэмсний үеийн өвчлөл, төрөхийн тусламж, үйлчилгээний төлбөрийн зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцахаар тусгасан. Ингэснээр эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн иргэн та “Жирэмсэн эмэгтэйн үзлэг, шинжилгээний товлол”-ын дагуу лавлагаа шатлалд хийгдэх эмчийн үзлэг, зөвлөгөө, сорил, оношилгоо, шинжилгээ болон холбогдох бусад үзлэгүүдэд 100 хувь хөнгөлөлттэй үнээр хамрагдана.Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 66904 эх болон нярайд ЭМД-ын хөнгөлөлт үзүүлээд байна.
Эх сурвалж: www.polit.mn