Б.БАЯР
МЭК судалгааны байгууллага улстөрчдийн 2022 оны аравдугаар сарын рейтингийг танилцууллаа. Судалгааны баг оролцогчдоос “Та Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү” гэсэн асуултад хариулт авчээ.
Ингэхэд түүнийг дэмжсэн иргэдийн 34 хувь нь “Хариуцлага тооцсон”, 25 хувь нь “Бензин, түлшний үнийг тогтвортой барьсан”, 21 хувь нь “Эрдэнэбүрэн уасн цахилгаан станц барих шийдвэр” 23 хувь нь “2023 оны төсөвт хэмнэлт хийсэн”, 15 хувь нь “Шинэ сэргэлтийн бодлого” гэж хариулсан байна.
Мөн сөрөг хариулт өгсөн иргэдийн 29 хувь “Үнийн өсөлт”, 17 хувь “Попордог”, 16 хувь “Шийдвэрүүд нь хөрсөнд буугаагүй” гэж шүүмжилжээ.
Ингэснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтинг энэ сард 0.2 пунктээр өсч 6.6 болж байгаа юм. 2022 оны 6-9 дүгээр сарын хооронд түүний рейтинг 6.4 байсан юм.
Эх сурвалж: www.polit.mn