С.САРУУЛ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Бүлэг хотын түгжрэлтэй холбоотой асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэх байсан ч хойшлуулсан.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "2023 оны төсвийн төслийг дагаж 102 хуулийн төсөл орж ирсэн. Улсын төсөвтэй холбоотой 18 хууль бий. Төрийн хяналт шалгалт, Гүйцэтгэх засаглалын хяналтын тухай хуультай холбогдуулж 82 хуулийн төсөл орж ирж байна. Уг хуулийн төслийг намын бүлэг хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Засгийн газар мэргэжлийн хяналтын хяналт тохирохгүй байна гэж үзсэн. Тиймээс хяналтыг салбар салбарт нь өгч байгаа. Засгийн газарт ерөнхий хяналтын чиг үүрэг гүйцэтгэх ажлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт байлгах хууль орж ирсэн. Өөрөөр хэлбэл, сайд нар нар салбаруудад хөндлөнгийн хяналт тавих, иргэдийн гомдлыг шийдвэрлэх агентлагийг Засгийн газарт байгуулж ажиллах нь зүйтэй гэдэг үүднээс хяналтын тогтолцоог өөрчлөх хуулийн төсөл юм" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn