С.САРУУЛ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг өнгөрсөн пүрэв гарагт буюу аравдугаар сарын 6-ны өдөр АТГ-аас баривчилсан талаар өмнө нь мэдээлсэн.

Түүнийг Хөгжлийн банктай холбоотой зээл тойрсон асуудлаар шалгаж, баривчилсан бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ. Тодруулбал, аравдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Батзанданг нэг сарын хугацаатай үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: www.polit.mn