Б.ДАРЬСҮРЭН

Ирэх оны төсөвт бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр тусгасан онцлох заалтуудыг танилцуулж байна.

1. Старт-ап гарааны бизнесийг эхний таван жил орлогын албан татвараас чөлөөлнө.

2. IT компаниудын ашигладаг программ хангамжийн шимтгэл, сервер түрээслэх төлбөрийг гадаад руу шилжүүлэх гүйлгээний суутган татварыг дөрөв дахин бууруулж, таван хувь болгоно.

3. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг татвараас чөлөөлнө.

4. Нээлттэй компанийн хувьцааны ногдол ашгийн татварыг бууруулж таван хувь болгоно.

5. Хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгохтой холбоотой зардлыг 20 хувиар өсгөж, татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Эх сурвалж: www.polit.mn