С.САРУУЛ
“Чингис хаан, хаад язгууртны музей“ маргааш нээлтээ хийхтэй холбогдуулан албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус музейн захирал, академич С.Чулуун "Музей хоёр янзын чиглэлтэй. Нэгдүгээрт, мөнгөөр үл хэмжигдэх соён гэгээрэл буюу хүнийг хүмүүжүүлэх. Хоёрдугаарт, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх үүрэгтэй гэж харж байгаа. Бидний тооцооллоор жилд хүн амынхаа таван хувьд л үйлчлэх хүчин чадалтай гэж авч үзвэл 4.5 тэрбумын өртөгтэй гэж хэлж болно. Энэ бол механик тооцоо. Мөн Чингис хаан музейг үзэхэд нэг хүн 8-9 цагийг зарцуулна. Хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалтын өрөө танхимууд байгаа. Кино театр байгаа. Хүүхэд, ахмад настанд үнэ төлбөргүй үйлчилнэ. Том хүний билет 30 мянга, оюутан 15 мянга, гэр бүлээрээ 20 мянган төгрөгөөр үйлчилнэ" гэв.
Эх сурвалж: www.polit.mn