Т.САЙХАН

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /10.10/ ээлжит хуралдаанаа хийлээ. Бүлгийн хурлаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр "Нэгдүгээрт, 2023 онд Монгол Улсын төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар Монголбанкны төлөөлөл мэдээлэл хийсэн. 2023 онд эрх баригчдын бодлого үнэнд гүйцэгдсэн, PR-аар аргалж олон нийтэд хүргэсэн тэдний бодлого одоо үнэнд гүйцэгдэж байна. Экспорт хийж мөнгө олох, гадаадын хөрөнгө оруулалт татах ажлыг маш муу хийж байна. Харин өр зээл тавьж, улс орныг өрөнд оруулж, асуудлыг аргацааж шийдэх ажлыг сайн хийж байна. Монгол Улсын эдийн засгийн тогтолцоо жилээс жилд төрийн эдийн засгийн тогтолцоо руу шилжиж байна.  Төрийн оролцоо эдийн засагт асар ихээр нэмэгдэж байна. Эдийн засаг төрөлжихгүй байна. Хоёрдугаарт, Төлбөрийн чадваргүйдлийн тухай буюу Дампуурлын тухай хуулийг хэлэлцсэн" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn