Т.САЙХАН
УИХ-ын чуулганы өнөөдрийн /10.07/ хуралдаанаар 2023 оны төсөв хэлэлцэж байна. Гэвч энэ чухал цаг үед чуулганы хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун тэргүүтэй салбарын дэд сайд, төрийн Нарийн бичгийн дарга, газрын дарга нь суухгүй байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлов. Тэрбээр "Чуулганы хуралдаанд ХХААХҮ-ийн сайд, дэд сайд, төрийн Нарийн бичгийн дарга, газрын дарга нь байхгүй. Хүнсний хувьсгал, намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийн үеэр салбар яамныхан бүгдээрээ эзэнгүй байж болох уу. Энэ арай хэтэрч байна" гэсэн юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны хувьд Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn