Б.ДАРЬСҮРЭН

УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.10.07/-ийн хуралдаанаар 2023 оны төсвийг хэлэлцэж буй. Энэ үеэр УИХ-ын гишүүд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг сунгах эсэхийг асуусан юм. Сангийн сайд Б.Жавхлан хариулахдаа "Зээлийн төлөлтийг хойшлуулах нь иргэдэд эрсдэлтэй. Иргэд зээлээ төлөөд эсвэл сунгах боломжтой. Түүнээс гадна энэ сэдвийг хөндвөл цар тахлын хуулийг ч сунгах асуудал давхар яригдана. Бидэнд хугацаа байна. Тиймээс шаардлагатай бол дахин хэлэлцэх байх.

Мэргэжлийн хяналтын хувьд томоохон тогтолцооны өөрчлөлт хийгдэж байгаа. Энэ талаар Засгийн газраас дэлгэрэнгүй тайлбар хийсэн" гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn