Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ирэх өвлийн эрчим хүчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглээ. Тэрбээр "Бид ОХУ-аас оргил ачааллын үед баруун болон төвийн бүсээрээ цахилгаан импортолдог. 2022 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр ханшийн алдагдал 37.8 тэрбум төгрөгт хүрэх нөхцөл байдал үүссэн. Энэ мэт эрчим хүчний салбарт өнөөдрийн байдлаар 432.8 тэрбум төгрөгийн онцгой шаардлага үүссэн. Тийм учраас 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эрчим хүчний үнэ тарифыг өөрчлөх саналыг Эрчим хүчний зохицуулах хооронд гаргаад байна. Эхний ээлжинд айл өрхүүдийн дулаан цахилгаан, эрчим хүчний үнийг нэмэхгүй. Харин аж ахуйн нэгжүүдийн 5000квт хүртэл хэрэглээтэй бол 14 хувь, түүнээс дээш бол 28 хувиар нэмэгдүүлж тооцох тариф гарч байна. Эрчим хүчний үнэ тарифыг ойрын хугацаанд яаралтай нэмэхгүй бол гал алдах нөхцөл байдал үүссэн учир аргагүй эрхэнд ийм шийдвэр гаргасан" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn