Б.ОД

Ой хээрийн түймэр ОХУ-ын талаас Монгол Улсын хил давсныг унтраахаар ажиллаж байна.  Тодруулбал, Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Тасархайн давааны Ар хөндий гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 375 км, сумаас баруун хойд зүгт 100 км /-т өчигдөр ОХУ-ын талаас гарсан ой, хээрийн түймэр Монгол Улсын хилээс 0.5 км-т хил давах магадлалтай байна гэсэн дуудлагыг ОБЕГ16:40 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн:

  • Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах аврах 57 дугаар анги
  • Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах аврах 43 анги
  • Увс аймгийн Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги
  • Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид
  • Баянтэс, Тэс сумын Засаг даргын Тамгын газар
  • Сонгино сумын мэргэжлийн ангийн ажилтнууд хилийн 245-246 дугаар тэмдэгтээр долоон км-т ой, хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна. Түймрийн урт долоон км, өргөн таван км байна. 

Эх сурвалж:www.polit.mn