Б.ДАРЬСҮРЭН

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА, УУХҮЯ болон Сангийн яам хооронд байгуулсан “Монгол Улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний эх үүсвэрийн чанарын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх” төслийн хэлэлцээр (2021-2025) хийсэн. Энэ хүрээнд АМГТГ, БНСУ-ын Газрын тосны чанар хангамжийн газар (К-Петро) хамтран газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамж, хяналтын тогтолцоог сайжруулах, мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнийн дагуу БНСУ-д есдүгээр сарын 21-нээс энэ сарын 1-ний хооронд зохион байгуулсан сургалтад АМГТГ, МХЕГ, Гаалийн Ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын холбогдох албан хаагчид хамрагдаж, БНСУ-ын газрын тос, бүтээгдэхүүний хууль эрх зүй, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, чанар хяналтын тогтолцоо, татварын тогтолцоо болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаар арга туршлагаас суралцаж, судаллаа.

Эх сурвалж: www.polit.mn