Т.САЙХАН

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн Д.Ганбатад сануулга өглөө. Д.Ганбат гишүүн АН-ын бүлгийн даргын суудалд сууна гэсэн хүсэлтээ өгчээ.  Гэвч түүнийг Ц.Тувааны суудалд суулгахаар зохицуулсан байв.  Үүнийг нь эсэргүүцсэн Д.Ганбат нэлээд асуудал үүсгэж,  парламентын спикерээс хоёр дахь удаагаа сануулга авав.

Өнгөрсөн наймдугаар сард болсон ээлжит бус  хуралдаан дээр Д.Ганбат гишүүнд мөн чуулганы дэг сахиулахыг сануулж байв. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын суудалд О.Цогтгэрэл сууж, Д.Ганбат гишүүний картыг сугалсан. Үүнийг УИХ-ын гишүүн Д.Ганбат эсэргүүцэж, чуулганы хуралдааныг "үймүүлсэн" хэмээн сануулга аваад байв. 

Эх сурвалж:www.polit.mn