Т.САЙХАН

УИХ-ын намрын чуулган даваа гарагт нээлтээ хийсэн.  Тэгвэл өнөөдөр  эхний хуралдаанаа 10.00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр тогтсон байна. 

-“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/

- Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

-“Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-“Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.

Эх сурвалж:www.polit.mn