Б.ДАРЬСҮРЭН

Засгийн газрын өнөөдөр /2022.10.05/-ийн хуралдаанаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, стандартын өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсад ажиллах гадаад ажилтны тоо, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлт, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр гэсэн 23 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Сангийн сайд Б.Жавхлан "Хөгжлийн банкин дээр буй төрийн өмчийн үйлдвэрийн газруудтай холбоотой өр зээлийг төлж барагдуулах үүрэг даалгаврыг өмнө нь өгсөн. Үүний биелэлтийг өнөөдөр танилцууллаа. Нэгдүгээр сараас хойш Хөгжлийн Банкинд нийт 800 гаруй тэрбум төгрөгийн зээл төлөгдөөд байна. 

Сүүлийн нэг сард төлөгдсөн 140 тэрбум төгрөгийн зээлийг тодруулбал,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК 117 тэрбум төгрөгийг төлсөн. Тус компани нийт 160 гаруй тэрбумын зээл авснаас үлдэгдэл нь 43 тэрбум байна.
  • "МИАТ" ТӨХК 10 тэрбум төгрөгөө бүрэн төлж барагдуулснаар Хөгжлийн банкнанд өргүй боллоо.
  • "ТОСК", "НОСК тус бүр нэг тэрбумыг төлсөн" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn