Б.ДАРЬСҮРЭН

“Хүчит шонхор” захад өнөөдөр /2022.10.03/-ийн байдлаар ямааны мах кг нь бөөний үнээр 5400-5800, жижиглэнгээр ястай нь кг нь 8500-9500 төгрөгийн үнэтэй байна.

Хонины мах бөөний үнээр 5800-6200, жижиглэнгээр 9500-10500 төгрөг байна.  

  • Үхрийн мах малчдаас авах бөөний үнэ кг нь 7500-9500, жижиглэнгээр 10500-12500, цул мах кг нь 12500-14500 төгрөгийн үнэтэй байна.
  • Адууны мах бөөний үнэ нь 3500-6800 төгрөг, ястай нь 7500, цул нь 8500 төгрөг байна.
  • Тэмээний мах кг нь бөөний үнээр 4500-5200 төгрөг, ястай нь 9000 төгрөг байна.

Нийслэлд Таван шар, 22-ын товчооны захуудад ногоон өвс боодол нь 12000, хивэг 25 кг нь 18000, улаанбуудай 50 кг нь 40000, тэжээлийн будаа 40 кг нь 35000 төгрөгийн үнээр худалдаж байна.

  • Монгол хорголжин тэжээл 40 кг нь 32000 төгрөг,
  • “Дархан өгөөж” ХХК-ийн хивэг 25 кг нь 40000 төгрөг,
  • Орос овъёос 40 кг нь 45000 төгрөг,
  • Монгол овъёос 40 кг нь 35000 төгрөг байна.

Түүхий эдийн “Эмээлт” захад ямааны арьс 25000, нэхий, өлөн 6000, хонины ноос 1000, тэмээний ноос 12000, үхрийн шир 5000, том шир 10000, адууны шир сүүлтэй 8000, дэл кг нь 6000, сүүл ширхэг 8000 төгрөгийн үнэтэй байна. 

Эх сурвалж: www.polit.mn