Т.САЙХАН
Барилга, хот байгуулалт, Эрүүл мэнд болон Шадар сайд зэрэг албан тушаалд Засгийн газраас АН-ын гишүүдэд санал тавьсан тухай яриа гарсан. Тэгвэл уг асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар өглөө.
Тэрбээр "Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс албан ёсоор ямар ч санал тавиагүй. Энэ нь хэвлэл мэдээллээр гарсан мэдээлэл. МАН 62 суудалтай Засгийн газрын эрхийг барьж буй улс төрийн хүчин. Энэ утгаараа үүрэг хариуцлагаа бүрэн үүрэх ёстой гэсэн зарчмын байр суурийг бүх түвшинд ярьдаг гэдгийг хэлмээр байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn