Б.ОД

 УИХ-ын 2022 оны намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганы танхимын үүдэнд Ардчилсан намынхан эдийн засгийн хямралын талаарх зурагт самбаруудыг тавьжээ. 

Уг самбаруудад

  • Чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш МАН эдийн засгийг гурван удаа огцом агшаалаа
  • Өндөр инфляц ядуусын эгнээг тэлж байна
  • Гадаад өрийн хавханд гүн бат шигдлээ
  • Төсвийн хямрал хавтгайрлаа
  • Ядуу иргэдийн тоо нэмэгдсээр
  • Ханш суга өсөв
  • Авлигын хямрал хэвийн үзэгдэл болов
  • Өрхийн зарлага өрхийн орлогоосооо давжээ  хэмээн бичсэн байна.

УИХ дахь АН-ын Эдийн засгийн зөвлөх Р.Даваадорж: "Монголын эдийн засаг элгээрээ хэвтэхийн дээдээр хэвтчихсэн байна. Эдийн засаг элгээрээ хэвтэж буйг тоон үзүүлэлтээр харуулж байна. Худлаа ярьж, "уянгалаагүй". Монгол Улс эдийн засгийн хувьд туйлын хүнд үедээ ирчихлээ.Бид экспортын орлогоороо амьдардаг улс. Гаднаас олж байгаа 10 долларын долоог нь  зэс нүүрсээ зараад олдог. Гэтэл зэс, нүүрсний үнэ сүүлийн 30 жилд байгаагүй өндөр үнэтэй байхад эдийн засгаа хямруулчихаад сууж байна гэдэг туйлын хариуцлагагүй, туйлын гутамшигтай явдал. Эрх баригчдад бид үүнийг сануулах гэж ийм самбар тавьж байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn