Б.ОД
УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтийн дараа ХҮН-аас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Нэг ам.долларын ханш 3500-д хүрлээ. Инфляц өндөр үед үүнийг шийдэх арга зам нь төсвөө хэмнэх юм. Төсөв 1.5 их наяд төгрөгийн адагдалтай орж ирлээ. Гэтэл 2023 он бол онцлог жил. Монгол Улс ирэх онд олон гадаад бонд төлнө. Тухайлбал, 570 сая ам.долларын төлбөр хийнэ. Байхгүй тохиолдолд дампуурлаа зарлана. Нэгэнт дефолт зарлачихвал 10 жил сэргэхгүй. Мөнгөний бодлогыг нэгт тавь. Хоёрдугаарт, тэтгэврийн зардал дөрвөн их наяд төгрөг болчихлоо. Цагаан сар болохоор ахмадууддаа хайр зарлаж, тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгодог. Тэтгэврийн шиэчлэлийг иж бүрэн хийх хэрэгтэй." гэв.
Эх сурвалж:www.polit.mn