Б.ОДМАГНАЙ

Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан зохиолч Д. Жамъян болон бусад зохиолч нар “Чингис хааны мэнгэ” бүтээлийн талаар  мэдээлэл хийлээ. Тус бүтээлээ зохиолч Д.Жамъян нь дахин хэвлүүлж уншигчдад хүргэж байгаа аж.

Энэ үеэр Зохиолч Б.Сарантуяа “ Д.Жамъян “Чингис хааны мэнгэ” роман нь 2004 онд бичигдэж, цөөн тоогоор хэвлэгдсэн. Түүнээс хойш олонд хүрээгүй, 10 гахруй жил болсон байна. Чингис хааны ойг тохиолдуулан энэ бүтээлийг дахин хэвлэж олонд хүргэх зорилготой.Чингис хааны тухай өнөөгийн монголын уран зохиолд бие даасан томоохон хэмжээний бүтээл бичсэн анхны хүн Жамъян ах болон С.Жаргалсайхан  билээ. Чингис хааны тухай уншиж тодорхой ойлголт олж аваасай гээд энэ номыг дахин хэвлэх болсон. Түүхийг мэдье гэвэл түүхэн зохиолоос тодорхой ойлголт авч болдог” гэлээ.

Зохиолч Д.Жамъян “ миний хувьд монголын нууц товчоог олон жил уншсан. Тус бүтээл нь Чингис хааны алтан ургийн түүх төдийгүй уран зохиолын сонгодог дээж  юм. Чингис хааны тухай зохиол бичих бодол 1998 онд төрсөн. Өнөөг хүртэл хугацаанд судалгаа хийсэн.  Энэхүү роман бүтээл нь зөн билгийн бүтээл билээ. Энгийн ойлгомжтой байдлаар бичсэн. Зохиолоо бичихдээ сэтгэлгээний нарийн зүйлсийг оруулж өгөхийг зорьсон. Чингэс хааны мэнгийг  гэж бичсэн нь эхийн хэвлийгээс төрөхдөө нөц атгаж төрсөн  байдаг. Нөц атгаж төрснийг нь магадлахаар анагаах ухааны хүмүүстэй уулзсан. Гэтэл тийм боломж байхгүй хүн усан дотор бүрэлддэг. Тэгэхээр “хаанаас нөц атгах билээ, тийм зүйл байхгүй” гэсэн. Тэгээд бий бодохдоо алган дээрээ  мэнгэтэй байжээ гэж ойлгосон.  Хамгийн оновчтой нь мэнгэ гэх хувилбар. Хүн төрөлхтөн сэтгэлгээний тухай анхдагч судруудыг унших ёстой. Үүнд Ариун библи, Коран судар, Буддын гүн ухааны сургаал орно. Тухайлбал, ариун библид нэг хэсэг хүмүүс цөлд таяг тулаад явдаг, 1000 цэрэг өлсөж цангасан. Шөнө болж бүгд таягаа элсэнд зоогоод унтсан. Өглөө болтол таяг болгоны оройд шувуу үхсэн байдаг. Тэгээд хоолтой болсон. Ийм зохиолыг зөн билиг гэнэ. Чингис хаан нь монголчуудын үндэсний үзлийн цөм, бахархал юм.Тиймээс Чингис хаанд гүн хүндэтгэлтэй хандах ёстой. Дэлхий дахин хааныг судалж, биширч байна. Онгой авьяастай, суут хүн гээд тэмдэглэсэн. Тиймээс бид дуулиатай, сайн тэмдэглэж, соёл урлаг шинжлэх ухаан талаасаа хийж бүтээх цаг иржээ. Одоогоос 60 жилийн өмнө н.Төмөр-Очир гэдэг хүн марк хийсэн. Тэрбээр хэлмэгдсэн ба улс төрийн товчооны тогтоол гараад маркийг шалтаалгасан. Ингэж л Чингис хаандаа хандаж байж. Харин одоо цаг өөр болсон” гэв .

Эх сурвалж: www.polit.mn