Б.НАРАНГОО
Баянгол дүүргийн жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл эдийн засгийн хямралтай үед УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэж “Үндэмний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.
Үндсэн хуулийн талаар С.Мишиг “Үндсэн хуульд дураараа өөрч оруулж байгааг эсэргүүцэхийн зэрэгцээ нэмэлт өөрчлөлт нь сайд, дарга нарын амбицын асуудал болсон. Үндсэн хуулиа өөрчилмөөр байгаа бол УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцож эргүүлэн татдаг болох заалтыг оруулж өгөхийг хүссэн юм. Эдийн засаг хүндэрсэн цар тахлын дараах хямралын энэ үед УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн иргэдийн гарыг үсгийг цуглуулж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар 20 мянган иргэний гарын үсэг цуглуулсан. Худалдаа эрхлэгчдийн дараагийн хөндөх сэдэв бол эдийн засгийн хямрал. Нэг ам.доллар 3500 төгрөгт хүрчхээд байхад хэн ч юу ч хэлэхгүй байгаад харамсаж байна. Гадаад өрийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, сонсгол хийх шаардлагатай. Манай улсын эдийн засаг хүндэрсэн, дефолт зарлах дээрээ тулсан гэдгийг гаднын хэвлэл мэдээллийн байгууллагууд зарлаж байна. Жирийн иргэдийн хувьд энэ асуудлыг сайн мэдэхгүй байгаа учир бид ийнхүү өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарласан” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn