С.САРУУЛ
АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна. Ээлжит бус цахим Ардчилсан намын дэргэдэх байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах журмын нэмэлт, өөрчлөлтийн тухай, ҮБХ-ны үйл ажиллагааг зохицуулах журмын нэмэлт өөрчлөлтийн тухай, УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн тухай, Үндэсний Бодлогын Хорооны дэд дарга, Бодлогын хороодын дарга нарыг батламжлах тухай, УИХ-ын даргад шаардлага хүргүүлэх шаардлагын төслийг хэлэлцэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. Тэгвэл АН-ын ҮБХ-ны дэд даргаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг батламжилжээ.
Эх сурвалж: www.polit.mn