Б.ДАРЬСҮРЭН

Улсын хэмжээнд энэ сарын 8-ны байдлаар нийт 136.5 мянган тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 8.5 мянган тонн буюу 51, АИ-92 автобензин 34.7 тонн буюу 26, АИ-95 автобензин 3.8 мянган тонн буюу 29, дизель түлш 86.4 мянган тонн буюу 32, онгоцны түлшний 31 хоногийн нөөцтэй байна. Харин нийслэлийн хэмжээнд нийт 73.2 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 1.5 мянга, АИ-92 автобензин 20.3 мянган тонн буюу 21, АИ-95 автобензин 2.4 тонн буюу 34, дизель түлш 46 мянган тонн буюу 42 хоногийн нөөцтэй талаар УУХҮЯ-наас мэдээлэв.

Нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 15.5 мянга, хангайн бүсэд 7.2 мянга, төвийн бүсэд 31.6 мянга, зүүн бүсэд 8.9 мянган тонн байна. Монгол Улс он гарсаар нийт 1.2 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнээс А-80 автобензин 27.7 мянга, АИ-92 автобензин 410.9 мянга, АИ-95/98 автобензин 17.9 мянга, дизель түлш 649.3 мянга, онгоцны түлш 23.4 мянган тонныг эзэлжээ.

Эх сурвалж: www.polit.mn