Б.ДАРЬСҮРЭН
Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор 60 сарын хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг хоршоодод олгохоор юм. Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны “Журам батлах тухай” А/361 дүгээр тушаалаар “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ыг баталсан.
Сангийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор тус журамд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/243 дугаар тушаалыг шинэчлэн баталлаа.
Эх сурвалж: www.polit.mn