Б.ДАРЬСҮРЭН

Өвлийн улирал дөхөж байгаа энэ үед дулааны цахилгаан станцуудын эрчим хүчний нүүрс тээвэрлэлтийг хэвийн явуулж байна. Энэ сарын эхний 10 хоногт Шарын голын уурхайг 275, Багануурын уурхайг 1720, Шивээ-Овоо уурхайг 1030 хагас вагоноор хангажээ.  

Мөн нүүрс 253 мянга, барилгын материал 71.8 мянга, зэсийн баяжмал 20.1 мянга, төмрийн хүдэр 108.1 мянга, жонш 11.7 мянган тонныг ачсан байна.

Импортын чингэлэг татан авах, ачаанаас суларсан хоосон чингэлгийг буцаах ажлыг ч шуурхай зохион байгуулж, энэ сарын эхний арав хоногт Улаанбаатар, Амгалан, Толгойт өртөө нийт 1862 ачаатай чингэлэг хүлээн авч буулгасан бол 1695 хоосон чингэлэг ачжээ. Өнөөдрийн байдлаар Хятадын төмөр замд 1486 хоосон чингэлэг хүлээлгэн өгсөн аж.

Эх сурвалж: www.polit.mn