Б.ДАРЬСҮРЭН
Монгол дахь НҮБ-аас санаачлан хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-ыг олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг өчигдөр /2022.09.10/ боллоо. Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн уг нээлттэй өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани оролцов.
Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг оролцож, тус компаниас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ болон нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулдаг ажлуудын тухай мэдээлэл өгснөөс гадна НҮБ-аас санаачлан хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэдгийг хэллээ.
Өдөрлөгийн үеэр компанийн үйл ажиллагаа болон компаниас хэрэгжүүлж буй “Сая тонн - Сая мод” хөтөлбөр, “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж буй ажилчдын “Green center” төсөл болон боловсролыг дэмжих хөтөлбөрийн талаар танилцуулав.
Эх сурвалж: www.polit.mn