Б.ИРЭЭДҮЙ

Энэ удаагийн дугаараас эхлэн МУИС-ийн ЭЗС-ийн санхүүгийн тэнхмийн багш Л.Оюун “Хэтэвчний хэмнэлт” буланг бэлтгэн хүргэнэ.

Нэг төгрөг 100 мөнгө­нөөс тогтоно. Барааны үнэ задгай мөнгөөр илэрхий­лэгддэг. Гүйлгээнд задгай мөнгө хэрэглэх нь аль ч оронд зайлшгүй байдаг. Харин задгай мөнгөний нийлүүлэлт нь манайхаас бусад оронд хангалттай байдаг байна. Тухайлбал, Хятад улсын иргэд арилжаа наймаан­даа “нэг мо” ч байсан заавал авч бас өгдөг. Орос улсад задгай мөнгө маш элбэг бөгөөд арилжаанд төлбөрийн хэрэгсэл болгон ашиглагдаг. Харин манай оронд байдаггүй. Тэр бай­тугай 10, 20 төгрөгийн хариултыг авахгүй орхино. Саяхан нэгэн дэлгүүрийн касснаас үйлчлүүлэгч хариултаа авахаар хүлээж байгаа харагдав. Түүний авч буй хариултыг харахад 10 төгрөг байсан юм. Сониуч зандаа хөтлөгдөн түүнээс асуухад “Хүмүүс муу хэлэх л байх. Гэхдээ 10 төгрөгийг цуглуулсаар бай­гаад 10 мянган төгрөг­тэй болж байсан болохоор хариултаа авдаг болсон” гэж байв. 1980-аад оны үед бутархай зоосон мөнгөөр автобусанд сууж, 60 мөнгөний зайрмаг авч иддэг байснаа дурсах хүн олон биз. Харин орчин үед тэр мөнгөний барааг ха­раагүй хүн олон бий. Нэг зоос ч байсан цуглуулж хуримтлалтай болох сэт­гэлгээ төлөвших нь зүй­тэй. Задгай мөнгөний ха­риултаа худалдан авагчид авч хэвшицгээе. Дуслыг хураавал далай болно.