Т.САЙХАН

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ жил Монгол III  сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон.  Тэрбээр  “Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой” гэсэн эртний сургаалыг сануулаад сурагч хүүхдүүд, багш, эцэг эхчүүдэд Боловсролын багц хуулийг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан УИХ-тай нягт хамтран ажиллахыг уриалж, зарим санаачилгыг дэвшүүлэв. УИХ-ын дарга Г.Занданшатар цахим технологийн дөрөвдүгээр эрэн үед  дэлхий нийт өөрчлөгдөж байна.  Хүмүүст зөөлөн ур чадвар их хэрэг болж байна.  Сэтгэлзүй, хүмүүнлэгийн боловсрол их чухал байна.  Тийм учраас  энэ асуудалд хуулийн шинэчлэл хийнэ гэлээ.  Хуулийн төслийн санаачилгуудыг ажил хэрэг болгохын тулд D-Parliament талбараар дамжуулан санал бодлоо ирүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэхийг сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдэд уриалсан юм.  Энэ нь ардчилсан, зөвлөлдөх, цахим парламентын үйл ажиллагаанд шууд оролцон, цахим үндэстэн болох, мөн хуулийн төсөл шууд саналаа ирүүлэх давуу талтай гэдгийг онцлов.

Мөн УИХ-аас тус гуравдугаар сургуультай хамтран “Өсвөрийн парламент” хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилга гаргаж байна. Хөтөлбөрт ахлах ангийн сурагчид хамрагддаг. Энэ хөтөлбөрийн зорилго нь хүүхэд залууст хүний эрхийн, ардчиллын, Үндсэн хуулийн боловсрол олгож, багаар ажиллах чадвар, манлайлал зэрэг зөөлөн ур чадварт сурган, иргэний нийгэм, иргэний боловсролыг төлөвшүүлэхэд оршдог гэлээ.

Гуравдугаарт цэрэг эх оронч хүүхдийн бэлтгэх хэрэгтэй. Би нийслэлийн 77 дугаар сургуульд суралцаж байхдаа “Дөл” тэмцээнд оролцож манай баг улсын аваргаар удаа дараа шалгарч байсан. “Дөл” тэмцээн бидний бие бялдрын хүмүүжил болон эх оронч үзэл төлөвшихөд чухал нөлөө үзүүлсэн. Иймээс энэ төрлийн хичээлийг ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт оруулах санал дэвшүүлж байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn