Т.САЙХАН
Япон улсын Засгийн газар манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон зээл тусламжаа зогсоолоо гэх мэдээлэл гарсан. Үүнд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Энэ бол бодит байдалд огт нийцэхгүй, ташаа мэдээлэл. Гадаад улсын Засгийн газрын нэрийн өмнөөс худал мэдээлэл тарааж байгаа нь хоёр улсын харилцаа, ард иргэдийн үл ойлголцол үүсгэх, үл итгэлцлийг бий болгох гэсэн хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж болохоор байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Монгол Улс Япон улстай иж бүрэн стратегийн харилцааг хөгжүүлж байгаа. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна" хэмээв.
Ойг тэмдэглэх комиссыг Гадаад харилцааны сайд ахалж буй бөгөөд энэ хүрээнд жилийн туршид 100 гаруй арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Мөн ойг тохиолдуулан Япон улсын Гадаад харилцааны сайд Монголд айлчилсан билээ.
Эх сурвалж:www.polit.mn