Т.САЙХАН
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл чөлөөлөгдсөн сайд нарыг өөр албан тушаалд сэлгэн томилох асуудал яригдаж байна. Тухайлбал, ХНХ-ын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөхөөр томилох бололтой. Өнөөдөр болж буй Засгийн газрын хуралдаанаар уг асуудлаар шийдвэр гаргана. Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар сонгоод байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn