Т.САЙХАН
УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр /08.30/ мэдээлэл хийлээ. Тэрбээр МАН-ынхантай кноп наймаалцсан хэмээн үзэж, УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен нарыг найман жилийн хугацаатайгаар намаасаа хөөх шийдвэр гаргасан гэж мэдэгдэв. Улмаар УИХ дахь АН-ын гишүүд бүлэг байгуулах тоонд хүрэхгүй учир бүлгээ татаж буйгаа мэдэгдэв.
Уг асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлнэ гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn