П.АМГАЛАН
Турк улсад энэ сарын 20-нд мэргэжлийн дугуйн "Grand prix Develi" тэмцээн болж монголын дугуйчин С.Жамбалжамц түрүүллээ. Ингэснээр тэрбээр чансаандаа 40 оноо нэмсэн юм. Мөн тэрбээр, дараагийн өдөр нь зохион байгуулагдсан , "Grand prix Cappadocia" тэмцээнд дөрөвдүгээр байрт орлоо. Ийнхүү тэрбээр амжилтын буухиагаа ахиулж, 20 оноо нэмж авснаар чансааны 171 дүгээр байрт эрэмбэлэгдэж, ази тивдээ хоёрдугаар байрт жагсаж байна. Монголын дугуйн холбоо өдгөө 991 оноотой Азид хоёрдугаар байрт, дэлхийд 34 дүгээр байрт бичигдлээ. Дугуйчин С.Жамбалжамцын дараагийн тэмцээн энэ сарын 24-29-нд болох мэргэжлийн дугуйн олон өдрийн уралдаанд оролцоно. Харин ирэх сард Австри улсад болох ДАШТ оролцох юм.
Эх сурвалж:www.polit.mn