Т.САЙХАН
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /08.22/ нээлтээ хийсэн. Нээлтийн эхэнд ҮАБЗ-ийн зөвлөмжийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдээллийг хаалттай сонссон. Улмаар чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаад байна.
Харин одоо УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын талаар намын бүлгүүд байр сууриа нэгтгэх юм.
Ээлжит бус чуулганаар:Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл;Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал;Цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсох зэргийг хэлэлцэнэ.
Эх сурвалж:www.polit.mn