П.АМГАЛАНБАЯР
Дэлхийн таэквондогийн холбооны өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-27-нд болно. Тодруулбал, Вьетнам Улсын Хо Ши Мин хотод болох юм. Энэ удаагийн Ази тивийн аваргын тэмцээнд эх орноо төлөөлөн 28 тамирчин оролцох аж. Харин дасгалжуулагчаар П.Тэмүүжин, Д.Батнасан, шүүгчээр олон улсын шүүгч Т.Уянга, Д.Лхагвадорж нар ажиллана. Өнөөдөр тэмцээний өсвөр үеийнхний дөрөв дэх удаагийн пүмсэ төрөл, залуучуудын зургаа дахь удааагийн пүмсэ төрлийн тулаан болж, Н.Ариунзул, Т.Болдбаатар, Б.Учрал нар тулалдах юм. Маргааш пара төрөл, энэ сарын 24-25-нд өсвөр үеийнхний дөрөв дэх удаагийн тулааны төрөл, энэ сарын 26-27-нд 11 дэх удаагийн залуучуудын тулааны төрлийн шилдгүүд тодорно.
Эх сурвалж:www.polit.mn