Т.САЙХАН

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллажээ.   Энэ үеэрээ  Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа дунд шатны удирдлагуудыг ажлаас чөлөөлөхийг үүрэг болгожээ.Тэрбээр " МХЕГ-ынхан хариуцлага, ёс зүй өндөр байх ёстой атал зургадугаар сард гаргасан шийдвэрийг одоо хүртэл биелүүлээгүй, махны асуудал цэгцрээгүй байна" гэлжээ.  Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга М.Баасандоржийг дунд шатны удирдлагуудыг ажлаас чөлөөлөх үүрэг өгөв. Тодруулбал, НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал хариуцсан хэлтсийн дарга Х.Нямбаатар, НХЕГ-ын даргыг Б.Батшагайг чөлөөлөхийг МХЕГ-ын дарга Б.Баасандоржид үүрэг болголоо. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг есдүгээр сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулах. Хоёрдугаарт, лабораторуудын хүчин чадлыг сайжруулах чиглэл өгчээ.