С.САРАНТУЯА

Хүүхдэд ковидын вакцин хийлгэхийг эсэргүүцэж Тусгаар тогтнол хөдөлгөөнөөс Үндэсний мэдээллийн төв олон нийтэд хандаж байр сууриа илэрхийллээ. Тус хөдөлгөөний төлөөлөл н.Бадамдулам “2022 оны наймдугаар сарын 1-нээс  хүүхдүүдэд вакцин тарих шийдвэр гаргасныг эсэргүүцэж байна. Учир нь Европ болон АНУ-д хүүхдүүдийг вакцинжуулаад нэг сар гаруй хугацаа өнгөрч байна. Тэдгээр орнуудад хүүхдийн нас баралт нэмэгдэж байгаа учраас ямар ч орноос ирсэн вакциныг хүүхдүүддээ тариулахыг зөвшөөрөхгүй. Үнэн бодит мэдээллийг ЭМЯ бидэнд мэдээлэхгүй байна. Вакцин хийлгээд хэдэн хүн үхсэн, өвчилсөн талаар бидэнд худал мэдээлэл хүргэж байна” гэв.

Хүүхэд вакцин хийлгэснээр ямар хор уршигтай талаар хүний их эмч Х.Мэндсайхан “Хүүхдэд вакцин хийлгэхээс ковид тусаад эдгэсэн нь илүү дээр. Ковид суурь, архаг өвчинтэй хүнд илүү хүнд тусдаг болохоор хүүхдүүд ихэнх нь суурь архан өвчингүй байдаг. Цөөн тооны хүүхдүүдийг аврахын тулд их хэмжээний хүүхдэд хор хүргэх шаардлагагүй гэж бодож байна. Вакцины хор хөнөөл  хоёр жилийн дотор эргэж гардаг бөгөөд зөвхөн хүүхэд биш том хүмүүс ч мөн адил хийлгэхгүй байх хэрэгтэй. Вакцин хийлгэснээр цус өтгөрүүлнэ. Цаашлаад дотор эрхтний судасны ханыг гэмтээдэг. Гурван тун хийлгэсэн иргэдийн ихэнх хувь энгийн зүйлсийг мартах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа. Бидний хүүхдэд вакцин хийж байгаа нь үндэстэн устгах гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn