Б.ДАРЬСҮРЭН

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого энэ оны эхний хагаст найман тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 895.4 тэрбум төгрөг буюу 12.6 хувиар өссөн байна.

Үүнээс, Эрдэс баялгийн салбараас 1.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар нь ангилвал:

➢ Уул уурхай, олборлох 1.7 тэрбум төгрөг буюу 21.7 хувь,

➢ Газрын тос 1.8 тэрбум төгрөг буюу 0.02 хувь,

➢ Тусгай зөвшөөрлийн төлбөр 15.1 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,

➢ Бусад орлого 17.8 тэрбум төгрөг буюу 0.2 хувь байна.

Харин Эрдэс баялгийн салбар энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн орлогын 22.1 хувийг бүрдүүлжээ.

Эх сурвалж: www.polit.mn