С.САРУУЛ

Гэрийн тэжээвэр амьтныг галзуу өвчний эсрэг вакцинд хамруулах үүрэгтэйг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс санууллаа.

Түүнээс гадна:

-Нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтныг бүртгэлжүүлэн, гэрчилгээжүүлэх,

-Нохойг салхилуулахдаа заавал хошуувч, хүзүүвчтэй байлгах,

-Хашаа, хороог зай завсаргүй бүрэн, бүтэн байлгах,

-Нохойгоо уяж хэвших. Шөнө эзэнтэй нохойн уяаг тавьсан тохиолдолд хүний хөдөлгөөн эхлэхээс өмнө уях,

-Хүн урсан нохойг 10 хоног хүртэл уяж, тусгаарлан мал эмнэлгийн хяналтад байлгах,

-Нохой, муурын зан өөрчлөгдөж, догшин ширүүн авиртай болбол яаралтай мал эмнэлгийн байгууллагад хандах үүрэгтэй байдаг.

Эх сурвалж: www.polit.mn