Т.САЙХАН
Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд бөгөөд Эдийн засгийн сайд Франз Фаё энэ сарын 26-31-ний өдөр манай улсад айлчилж байна.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд бөгөөд Эдийн засгийн сайд Франз Фаётай уулзжээ.
Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцжээ. Дэд сайд Б.Мөнхжин манай эрүүл мэндийн салбарт сүүлийн 21 жилийн турш буцалтгүй тусламж үзүүлж ирсэн Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв.
Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж буй хөгжлийн тусламжийн хүрээнд хэрэгжүүлсэн төслүүд зүрх судасны өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, зүрх судасны нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнийг бэлтгэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэжээ.
Эх сурвалж:www.polit.mn