Б.ДАРЬСҮРЭН
Монгол Улсын хилийн боомтуудаар энэ сарын 14-18-ны хооронд нүүрс тээврийн 3721 машин нэвтэрчээ. Тодруулбал, Гашуунсухайт боомтоор 2181 автомашин, Ханги боомтоор 733, Булган боомтоор 144, Шивээхүрэн боомтоор 567 автомашин нэвтэрчээ.
Дээрх хоногуудад зэсийн баяжмал тээврийн 146 автомашин Гашуунсухайт боомтоор хил гарсан бол Бургастай болон Ханги боомтоор 227 автомашин төмрийн хүдэр тээвэрлэжээ.
"Сүүлийн үед экспортын гарц нэмэгдэж байгаа ба баяр наадмын урт амралтын өдрүүдэд хилийн боомтууд амралтгүй ажилласан" гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв.
Эх сурвалж: www.polit.mn