Т.БАТСАЙХАН

 

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг Төрийн дээд цол, одон, медалиар шагнасан билээ.  Баяр наадмын өмнө Төрийн тэргүүн шагналыг гардуулж баяр хүргэсэн.  Өнөө жил түүхт ой давхацсан учраас өмнөх жилүүдтэй харьцуулахад  нэлээд олон хүн төрдөө үнэлүүллээ. Тодруулбал, Хөдөлмөрийн баатар цолыг 10 хүнд хүртээж, зургаан ардын цолтон  төрөв. Төрийн шагналыг мөн хоёр бүтээлд хүртээлээ. Баяр наадмын өмнө төрдөө үнэлүүлсэн эрхмүүдийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны цахим хуудас болох www.president.mn-ийн эх сурвалжтайгаар хүргэж байна.  Мөн ЕТГ-ын албан ёсны сайтад мэдээлээгүй ч гавьяатын шагналаа гардсан эрхмүүдийн мэдээлэл цахим орчинд нэлээд тархсан. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгт соёлын гавьяат зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Завхан аймгийн Засаг дарга асан Д.Батсайхан нарт гавьяат эдийн засагч, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяад мөн гавьяат эдийн засагч цол олгосон байна.

 

Хөдөлмөрийн баатрууд

• Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээ,

• “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирал Хоохорын Бадамсүрэн

• Монголын концертын төвийн тэргүүн, Ардын жүжигчин Данзанваанчигийн Ухнаа

• Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын малчин, Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Доржсүрэнгийн Шоовой

• Сэлэнгэ аймгийн “Ой ан төв” үйлдвэрийн газрын дарга асан, Ойн гавьяат ажилтан Баттөмөрийн Жамсран

• Архангай аймгийн Хайрхан сумын малчин, гавьяат малчин Отгоны Дорж

• Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн зөвлөх багш, Анагаах ухааны доктор, Ардын эмч Жамьянжавын Баасанхүү

• Ардын уран зохиолч Тангадын Галсан

• “Анхтамир” ХХК-ийн захирал, гавьяат тээвэрчин Шаравын Норовсамбуу

• Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, гавьяат холбоочин Дахын Готов нарын 10 хүн хүртлээ.

 

 Ардын багш цолоор

• МУИС-ийн зөвлөх профессор, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Ойдовын Лхагваа

• ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн зөвлөх, доктор, профессор, гавьяат багш Пунцагийн Санжид

• Зурхайч, Шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Лхасрангийн Тэрбиш

• ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн зөвлөх профессор, Төрийн шагналт, гавьяат багш Дарийн Содномдорж

• УДЭТ-ын уран сайхны удирдагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Найдангийн Ганхуяг нарт хүртээжээ. Мөн Ардын эмч цолоор “Саргун-Асрангуй” эмнэлгийн зөвлөх эмч, Хүний гавьяат эмч Загдын Сарайдамбыг шагнасан байна.

 

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор

• Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн зөвлөх инженер Аюушжавын Юмжээ

• “Хаан шаглаа” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч, захирал Цэрэнлхамын Батжаргал

• “Өсөх зоос” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Чойжамцын Чинбат

• “Монгеофизик” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал, геофизикч Буджавын Дэндэвчулуун

• “Байдраг консалтинг” ХХХК-ийн гүйцэтгэх захирал Лувсанбалжирын Шар

• “Витафит Инвест” ХХК-ийн гүйцэтгэх захирал Содномын Жаргалсайхан нарыг шагнажээ.

 

Гавьяат багш нар

• Ахмад багш Гаваагийн Оюун

• Баянхонгор аймгийн “Өлзийт” Мэргэжил сургалт, үйлдвэрийн төвийн захирал Сүхбатын Бямбадорж

• Санхүү, эдийн засгийн их сургуулийн зөвлөх профессор Нямын Бадамрагчаа

 

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор

• ДХИС-ийн Эрдэм шинжилгээний Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Асхарын Муратханыг

 

Эрүүлийг хамгаалахыг гавьяат ажилтан цолоор

• “Энэрэл” дээд сургуулийн багш, халдвар судлаач, хоол зүйч эмч Дамдиндоржийн Бат-Очир;

• ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга асан, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн зөвлөх эмч Ядамсүрэнгийн Буянжаргал;

• ЭМЯ Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээч Сэдэдийн Аюурбуниа нарыг шагнажээ. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал, их эмч Мөрнэрэнгийн Тунсагийг.

 

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор

• Д.Нацагдоржийн болон Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Доржзовдын Энхболд

• Улаанбаатар радиогийн ерөнхий захирал Уртнасангийн Булган

• “Арт Эрдэнэ” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн уран дархан, мастер дархан Төмөрбаатарын Төмөрсүх

• Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Болдын Сэргэлэн

• Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн “Монголын мэдээ” сувгийн нэвтрүүлэгч Чимэддамбын Ичинхорлоо

• Үндэсний номын сангийн захирал Баярхүүгийн Ичинхорлоо

• Фридрих-Эбертийн сангийн хөтөлбөрийн менежер Чогдонгийн Оюунгэрэл

• Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаа нарт олгожээ.

 

Гавьяат тээвэрчин цолоор

• Төр, засгийн үйлчилгээний авто баазын жолооч Баянжаргалын Очирбал

 

Гавьяат тамирчин цолоор

“Буянт-Ухаа” спортын ордны захирал, Олон улсын хэмжээний мастер Лодойн Энхбаяр, Монголын дугуйн холбооны зөвлөх дасгалжуулагч Янжингийн Баатарыг гавьяат дасгалжуулагч цолоор тус тус шагнав.

 

Худалдааны гавьяат ажилтан цолоор

• “Монхангай” группын ерөнхийлөгч Сэрээнэндагвын Сэргэлэн

• “Боса холдинг” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Цэгмэдийн Батбаяр

 

Гавьяат жүжигчин цолоор

• Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Цэрэннадмидын Түмэнжаргал

• “ДОЗ” энтертайнментын захирал, жүжигчин Шадавын Доржсүрэн

• Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Жамсрангийн Мандухай

• Жүжигчин, найруулагч Ганболдын Эрдэнэбилэг

• Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Бямбажавын Гомбо-Очир

• Уртын дуучин Чойжилын Намжил.

 

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор

• “Боржин суварга” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал, сийлбэрч Жамбалын Түвшинжаргал

• Хөгжмийн зохиолч, продюсер Бадар-Ууганы Наранзун

• Улсын филармонийн “Морин хуур” чуулгын удирдаач, морин хуурч Дэлгэрсайханы Түвшинсайхан

 

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор

• Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Түшигцоодолын Дашдэлэг

• Төр, захиргааны ахмад ажилтан Тогмидын Гантөмөр нарыг тус тус шагнав.

 

Гавьяат барилгачин цолоор

• “Мотоблок” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх инженер Тогоочийн Тогтох

• Монголын архитектурын холбооны ерөнхийлөгч, зөвлөх архитектур Эрдэнэсайханы Хүрэлбаатар

• Барилга угсралт, материал үйлдвэрлэлийн “Батс-Өргөө” ХХК-ийн ерөнхий захирал Жанцангийн Баярсайхан

 

Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор

• “Анхны анжис” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал, төслийн удирдагч Чоглонгийн Нанжаа, гавьяат уурхайчин цолоор “Энержи ресурс” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Готовын Батцэнгэлийг шагнажээ.

 

Гавьяат хуульч цолоор

• Прокурорын байгууллагын ахмад ажилтан, хуульч Цэндийн Дамдин

• Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн зөвлөх, доктор, профессор Жавхлангийн Бямбаа

 

Гавьяат эдийн засагч цолоор

• Монгол Улсын ерөнхий аудитор асан Чойжамцын Раднаа;

• Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн захирал Наваанцэдэнгийн Энхбат;

• Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Үй цай” сургуулийн захирал Дугаржавын Цэцэгмаа нарт,

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор “Танайд мод тарья” Төрийн бус байгууллагын тэргүүн Баяраагийн Батболдыг тус тус шагнажээ.

 

Төрийн шагнал

ШУТИС-ийн уул уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтэд, профессоруудын туурвисан “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд  Монгол Улсын Төрийн шагнал хүртээв. Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зөвлөх профессор, доктор, академич П.Очирбат бүтээлийн ерөнхий эрхлэгчээр ажиллажээ.  Бүтээлийн ерөнхий редактораар Геологи, уул уурхайн сургуулийн захирал, доктор, тэргүүлэх профессор Л.Пүрэв, гавьяат багш С.Цэдэндорж, гавьяат багш Ж.Цэвэгмид нар ажиллажээ.

Мөн яруу найрагч Ш.Гүрбазарын туурвисан, эх орноо магтан дуулж, эх оронч сэтгэлгээг уншигч олон түмэн, хүүхэд, залууст түгээн дэлгэрүүлсэн “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” бүтээлүүдэд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 136 (6868)