Д.ЦЭРЭННАДМИД

Монгол түмний бусдаас одооших нэр сүрээ дэлхийд гаргах хүчин зүйл нь өөрийн гэсэн өв соёл байдаг. Тэр дотор монгол наадам гол байр эзэлдэг бөгөөд дэлхийд давтагдашгүйгээрээ эрт дээр үеэс домогшин ирсэн юм. Монгол наадмыг дэлхийд ганцхан гэж хэлдэг нь үүний баталгаа билээ энэ жилийн наадам тун дэлгэр сайхан боллоо. Сүүлийн хоёр жил олигтой наадаж чадаагүйн учир их хүлээлт бий  болсныг саяын наадмын өнгө төрх, олон наадамчдын баяр хөөр харуулав. Гадаад суугаа монголчууд бас наадмаа санаж ирээд сур, шагайгаа харваж, Монгол туургатан Халимаг, Тува, Өвөрмонголын бөхчүүд монгол наадамд зодоглосон, 1024 бөх барилдаж шинэ аварга, арслан, заан харцага, начин цолтон олон төрснийг наадмын нээлт үүх түүхээ санагалзуулан, улс орныхоо хөгжил бадрал, урлаг соёл цэцэглэн буйг төгс харуулж чадлаа гэж олон түмэн бахархан ярьж байна. Энэ тухай гэрэл зургийн сурвалжлагыг сонирхоорой. 

Эх сурвалж: www.polit.mn