Б.ДАРЬСҮРЭН

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн энгийн арилжаагаар 26 хувьцаат компанийн 210.091.360 төгрөгийн үнийн дүн бүхий 378688 ширхэг хувьцаа арилжигдсанаас есөн хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ. Харин гурван компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Дархан Нэхий" ХК, "Эрдэнэс сольюшинс" ХК болон "Говь" ХК зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" ХК, "Түмэн Шувуут" ХК, "АПУ" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байжээ.

Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 24955 ширхэг нэгж эрхийг 8.044.291 төгрөгөөр арилжаалсан байна. ТOП-20 индекс 0.01 хувиар өсөж, 33750.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ дөрвөн их наяд 842 тэрбум төгрөг болжээ.

Эх сурвалж: www.polit.mn