Т.САЙХАН

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар үе үеийн парламентын дарга нараас бүрдсэн “Хуралдай” клуб 2020 онд байгуулагдсан.  Тэгвэл тус клубынхан өнөөдөр (07.04) ээлжит уулзалтаа хийв.

Уулзалтад парламентын тэргүүнээр ажиллаж байсан

  • Р.Гончигдорж (Улсын Бага Хурлын дарга 1990-1992 он, Улсын Их Хурлын дарга 1996-2000 он),
  • Н.Багабанди (Улсын Их Хурлын дарга 1992-1996 он),
  • С.Төмөр-Очир (Улсын Их Хурлын дарга 2001-2004 он),
  • Н.Энхбаяр (Улсын Их Хурлын дарга 2004-2005 он),
  • Д.Лүндээжанцан (Улсын Их Хурлын дарга 2007-2008 он),
  • Д.Дэмбэрэл (Улсын Их Хурлын дарга 2008-2012 он),
  • З.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2012-2016 он),
  • М.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2016-2019 он) нар оролцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын ээлжит чуулганаар батлагдсан онцлох хууль тогтоомжууд, Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг танилцуулж, гишүүд харилцан туршлага, санал, зөвлөмж солилцлоо.

Эх сурвалж:www.polit.mn