Т.САЙХАН

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн Вьетнам улсын Фукуок-Улаанбаатар чиглэлийн "VJ3200" дугаартай нислэгээр Монгол Улсад ирсэн зорчигчидтой холбогдсон тохиодолд мэдээллээ үнэн зөв төвөгшөөлгүй өгч, хамтран ажиллахыг хүсч байна. Ингэснээр халдварыг цаг алдалгүй тодорхойлж голомтын хариу арга хэмжээг 72 цагийн дотор авч хэрэгжүүлсэнээр халдвар цааш тархахаас сэргийлэх боломжтой гэдгийг албаныхан мэдээллээ. Улаанбурханы өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний гурав дахь тохиолдол лабораториор батлагдсан.

Хоёр дахь тохиолдол нь 2025 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр шөнийн 01.00 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн "МИАТ OM712" нислэгээр, гурав дахь тохиолдол 2025 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн Фукуок-Улаанбаатар чиглэлийн "VJ3200" нислэгээр ирсэн иргэд байна. Иймд дээрхи нислэгээр хамт ирсэн зорчигчдод халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд нуухтаж үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн нэг болон хоёрдугаар өрөөнд өглөө 08.30 цагаас 22.30 цаг хүртэл хандан үзлэг шинжилгээнд хамрагдана  гэжээ. 

Мөн ХӨСҮТ-өөс улаанбурхан батлагдсантай холбоотой нислэгээр хамт ирсэн иргэдтэй холбогдох үед үнэн зөв мэдээлэл өгч хамтран ажиллахыг хүсч байна. Ингэснээр халдварын цар хүрээг цаг алдалгүй тодорхойлж, хариу арга хэмжээг 72 цагийн дотор авч хэрэгжүүлэх ба халдвар цааш хүн амын дунд тархахаас сэргийлэх боломжтой. Өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчний эрсдлээс хамгаалах юм гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn